|
Бүгд Найрамдах Хятад Ард Улс
Газарзүйн байршил Хятад улс нь газар нутгаараа Зүүн Азийн хамгийн том, дэлхийн гуравт жагсдаг орон юм. Хятадын хуурай газрын нийт талбай ойролцоогоор 9 сая 600 мянган хавтгай дөрвөлжин км, Ази тивийн нийт талбайн 21.9%-г эзэлдэг. Азийн хамгийн том орон юм. БНХАУ нь Евразийн эх газрын зүүн хэсэгт Зүүн Азид орших бөгөөд тус улсын эх газар дээрх хэсгийг нь Эх газрын Хятад хэмээн нэрлэх нь бий. Нийслэл нь Бээжин хот. Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс, Оросын Холбооны Улс, Монгол, Казахстан, Кыргызстан, Тажикистан, Афганистан, Пакистан, Энэтхэг, Балба, Бутан, Мьянмар, Лаос, Вьетнам улсуудтай газраар, Япон, Бүгд Найрамдах Солонгос Улс,Бүгд Найрамдах Хятад Улс Тайвань) улсуудтай далайгаар хиллэдэг. Хятад улс өргөн уудам хуурай газартайгаас гадна мөн маш их тэнгисийн усан хилтэй юм. Хойт талаасаа Бохайн тэнгис Шар тэнгис, Дорнод Хятадын тэнгис Өмнөл Хятадын тэнгис гээд дөрвөн тэнгис нийлж, Хятадын эх газрыг зүүн хойт талаас нь баруун өмнө тал хүртэл дугуйлан хүрээлж байдаг бөгөөд нийт талбай нь 4 сая 900 мянган хавтгай дөрвөлжин километр бөгөөд, Хятадын хуурай газрын талбайн бараг тал хагастай тэнцдэг. Хятад улс бол уул ихтэй орон, нутаг дэвсгэрийн нийт талбайн 33% гаруй нь уул, 26% нь өндөрлөг, 9.9% нь доворхог нутаг, 18.8% нь хотгор газар, 12% нь тал газар юм. Уур амьсгал, цаг агаар БНХАУ-нь газар нутгийн том байдлаараа говь цөлөөс эхлүүлээд чийглэг халуун бүс хүртэл бүсчилэлтэй. Цаг агаар нь өвөл болон зуны улирлын агаарын даралтын ялгарлаараа онцлогтой. Зун нь эх газар далай тэнгисээсээ илүүтэйгээр халдаг. Цаг агаарын байдал нь ихэнхидээ салхи ноёлсон ба эрс тэс улирлын агаарын даралт солигдсон улирлын салхитай. Засаг захиргааны тогтолцоо 2004 оны байдлаар БНХАУ-н засаг захиргааны тогтолцоо нь 23 муж (Одоо үед бодитоор өөрсдийн удирдлагад оруулаагүй Тайвань муж улсыг оруулбал) 5 Өөртөө засах аймаг, 4 хот улс, 2 тусгай статусын засаг захиргааны нэгжээс бүрддэг. Улс төр Хууль батлах байгууллага нь Бүх Ардын Төлөөлөгчдийн Хурал, гүйцэтгэх засаглалын дээд байгууллага нь Төрийн зөвлөл болно. Гэвч төрийн дээд эрх мэдэл "Нам"-д төвлөрөх бөгөөд ХКН-ын тэргүүлэгчид улс орныг удирддаг гэхэд болно. 1997 онд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс Англиас буцааж авсан Хонконг болон 1999 онд Португал Португалаас буцааж авсан Макао нь "Нэг улс, хоёр систем" гэж нэрлэгдэхүйц өргөн хэмжээтэй өөртөө засах эрхтэй. |