|
Бээжин хот
Албан Албан ёсны хэл(нүүд) Хятад Мөнгөн тэмдэгт Юань (RMB¥, CNY) 1$= 6,4 юаньтай тэнцэнэ. Цагийн бүс UTC+8 Хүн ам: 127.3 сая Газарзүйн байршил Бээжин хот нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын нийслэл юм. Бээжин гэдэг нь "Хойд нийслэл" гэсэн утгатай үг. Зарим хэлээр Пекин гэгчээр нэрлэгдэнэ. Бээжин нь мужийн зэрэглэлтэй Хятадын дөрвөн хотын нэг бөгөөд Хятадын Эртний Дөрвөн Их Нийслэлийн (Four Great Ancient Capitals) нэг нь юм. Бээжин нь хойд, баруун, өмнөд, бага зэрэг зүүн талаараа Хэбэй мужтай хиллэдэг бөгөөд зүүн өмнөд талд нь Тянжинь хот оршдог. Бээжин нь Шанхай хотын дараа, Хятадын хоёр дахь том хот юм. Хотын дундуур олон төмөр, авто замууд дайрч өнгөрдөг. Мөн олон олон улсын нислэгүүд Бээжинд төвлөрдөг. Бээжин хот бол Бүгд Найрамдах Хятад Ард Улсын улс төр, боловсрол, соёл урлагийн төв нь боловч эдийн засагт Шанхай, Хонг Конг хотууд тэргүүлнэ. Уур амьсгал, цаг агаар Сэрүүн бүсийн хагас чийглэг болон эх газрын хуурай уур амьсгалтай.Хавартаа хуурай салхитай байдаг бол зундаа чийглэг бороотой, харин намартаа цаг агаар нь сэрүүсэн, өвөл нь чийглэг хүйтэн байдаг байна. Улс төр, Эдийн засаг Бээжингийн ДНБ 2005 онд 84 тэрбум ам.доллар хүрч өнгөрсөн оныхоосоо 11%-иар өссөн. |