БНХАУ-ын Хайнан муж (арал)

Хайнан мужийн төв: Хайкоу хот
Албан ёсны хэл: Хятад/Мандарин аялагатай/
Мөнгөн тэмдэгт: Юань (RMB¥, CNY),1$= 6,4 юаньтай тэнцэнэ.
Цагийн бүс: UTC+8
Хүн ам: 8,18 сая
Ерөнхий танилцуулга
Үлгэрийн юм шиг үзэсгэлэнт Хайнан арал нь 1580 гаруй км урт хэлхсэн сувд адил олон булангуудаар хүрээлэгдсэн арал юм. Хайнан муж нь баруун талаараа Вьетнамтай, зүүн талаараа усаар Филлипин, Малайз, Индонезтэй хиллэдэг. Хайнан нь Хятадын хоёр дахь том арал бөгөөд Тайландын дараа орно.Хятадын хамгийн том газар нутагтай муж. Уг арал 34.000 км2 нутаг дэвсгэртэй бөгөөд тvvний 53 хувь нь ой модоор бvрхмэл юм. Хайнаны өмнөд эрэг цагаан элсээр хучигдмал бол хойд эрэг нь дал модоор бvрхэгдмэл.
Хайнан мужийн төв Хайкоу хот, аялал жуулчлалын төв нь Саняа хот. 8 сая гаруй хүн амтай,үүний 83% нь Хан, 16% нь Ли, 0,8% нь Мяо , 0,7 % нь Жуань үндэстэнүүд эзлэнэ. Эдийн засгийн 80%/ийг аялал жуулчлал, далайн гаралтай үнэт чулуу олборлолт, загасны аж ахуй эрхлэлт бүрдүүлдэг. Буддизм, Лал, Христийн шашин шүтнэ.1988он хүртэл Хайнан муж загасчдын ядуу тосгодтой мартагдсан алс бүглүү арал байсныг Дэн Сяо Пиний үед эдийн засгийн онцгой бүс болгон зарласнаар одоогоор Цагаан хэрэм, Террокатто нууцлаг дайчдын хөшөөний дараа орох амралт аялал жуулчлалын 3 дахь том бүс болтлоо хөгжижээ. Хайнан муж аялал жуулчлал эрчимтэй хөгжихийн хэрээр улсын 4А зэрэглэл бүхий аялал жуулчлалын бүсүүд олноор бий болж байна.
Уур амьсгал, цаг агаар
Газар зүйн бүсийн хувьд халуун орны байгалийн бүс бүслүүр. Хамгийн өндөр цэг нь Вү Жи уул 1876 м өндөртэй, Нан вү, Чан хуа, Ван цуан зэрэг голуудтай, агаарын дундаж хэм 16º-25ºС, 1-ээс 2 сард 16º-21º, 7-оос 8 сард 25-29 байна. Борооны улирал 5-аас 10 саруудад байх ба жилд унах тунадасны хэмжээ нь 1500-2000 мм,арлын урд хэсгээр 2400 мм хүртэл, хойд хэсгээрээ 900 мм хүртэл. Жилд 300 хүртэлх өдөр нартай байна.
Хөх тэнгэр, дулаан бүлээн далайн ус, хэдэн км үргэлжлэх цагаан элс, шигүү ургасан ой мод ургамалтай газар. Төв хэсэг нь уул хад, ус мөрөн, ургамал амьтнаар хосгvй баян бөгөөд уугуул vндэстэн Ли, Миао нарын урц, сууц, урлал, эдлэл, эртний сvм хийд, бугын ферм зэрэг нь жуулчдын анхаарлыг гойд татдаг байна.