Гонконг
Нийслэл: Хонг Конг
Албан ёсны хэл(нүүд): Хятад хэл, Англи хэл
Мөнгөн тэмдэгт: Хонг Конг доллар (HKD) , 1$=7.8 (HKD)
Цагийн бүс: UTC+8
Хүн ам: 7,0 сая гаруй
Газарзүйн байршил
Хонг Конгийн Тусгай Захиргааны Бүс нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хоёр тусгай захиргааны бүсийн нэг нь (нөгөө нь Макао) юм. Хонг Конг нь Хятадын өмнөд хэсэгт орших бөгөөд хойд талаараа Гуандонг мужтай хиллэдэг. Зүүн, баруун, өмнөд талд нь Өмнөд Хятадын Тэнгис оршино.
Уур амьсгал, цаг агаар
Тус улсад 12 сараас 3 сар хүртэл сэрүүн хуурай өвөл үргэлжилнэ. Хавар ба зуны улиралд халуун чийглэг, бороотой байдаг бол намар нь дулаан боловч хуурай байдаг.Энд агаарын температурын хамгийн дээд хэмжээ нь 38*С, хамгийн доод хэмжээ нь -4*С байдаг. Хамгийн хүйтэн буюу 1-р сарын дундаж температур 16*С, хамгийн халуун сар болох 7-р сарын температур 28.8*С байна.
Засаг захиргааны тогтолцоо
Гонконгийн засаг захиргааг Амбан захирагч толгойлдог ба төрийн захиарагч буюу хууль тогтоох байгууллагын албан хаагч нарыг амбан захирагч болон сонгогч нар шууд ба шууд бусаар томилдог байна. Гонконг бие даасан улс биш ч гэсэн Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа, олон улсын байгууллага, арга хэмжээнд бие даасан гишүүн байх эрхтэй.
Улс төр, Эдийн засаг
Гонконгийн эдийн засгийн тусгай бүс нь олон улсын санхүү, худалдааны томоохон чөлөөт төв, дэлхийн олон хүнтэй төвлөрсөн хотуудын нэг болон хөгжсөн юм. Олон улсын далайн тээвэрт их тохиромжтой байрлалтай боомт гэдэг утгаараа асар их ашиг орлого олдог. Гонконг нь дэлхийн худалдаа , эдийн засгийн томоохон төвүүдийн 11-рт ордог, валютын зах зээлийн 6-рт, банкны 13 дахь том төв юм.