Япон улс
Нийслэл: Токио
Албан Албан ёсны хэл(нүүд) Япон хэл
Мөнгөн тэмдэгт Иен (¥) 1$ = 75 Иен (¥) тэнцэнэ.
Хүн ам: 127.3 сая
Газарзүйн байршил
Япон нь Азийн зүүн хэсэгт, Номхон далайн баруун хэсгээр орших арлын орон юм. Газарзүйн байрлалын хувьд газраар хиллэдэг орон байхгүй бөгөөд Японы тэнгисээр Солонгосын хойг (Бүгд Найрамдах Солонгос Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улс), Оросын Холбооны Улсуудтай (ОХУ нь Япон тэнгисээс гадна Агнуурын тэнгисээр хиллэнэ), Дорнод Хятадын тэнгисээр Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Бүгд Найрамдах Хятад Улс зэрэг улсуудтай хиллэнэ. Түүнчлэн өмнө этгээдэд байх Огасавара олтригоор Микронез (Умард Марианы арлууд) улстай хиллэдэг.Япон Улс нь Хоккайдо, Хоншюү, Шикокү, Кюүшюү гэсэн 4 том арал болон Огасавара олтриг,Рюүкюү арлууд зэрэг жижиг арлуудаас тогтоно. Газар нутгийн хэмжээ нь ойролцоогоор 378 мянган км².Оросын Холбооны Улстай Курилийн арлууд (өмнө хэсгийн арлууд), Хятад болон ТайваньтайСэнкакү олтриг, БНСУ-тай Такэшима арал зэрэг маргаантай газар нутаг бий.Өмнө талаараа Филиппиний тэнгис, зүүн талаараа Номхон далай, баруун хойд талаараа Япон тэнгис, баруун талаараа Дорнод Хятадын тэнгис, хойд талаараа Агнуурын тэнгисээр хүрээлэгдэнэ.Японы арлууд нь Евразийн плит, Номхон далайн плит, Филиппин тэнгисийн плит, Умард Америкийн плитүүдийн заагт орших тул газар хөдлөлт ойр ойрхон болох бөгөөд дэлхий дээр болдог газар хөдлөлтийн энергийн 10-20% нь төвлөрдөг гэж үздэг.Түүнчлэн галт уулын идэвхтэй бүс учраас халуун рашаан ихтэй
Уур амьсгал, цаг агаар
Ихэнх нутаг нь дулаан бүст хамаарах бөгөөд өмнөд хэсгийн арлууд нь халуун, хойд хэсэг нь сэрүүн бүст хамаардаг.Өвлийн улиралд Сибирийн их даралтын нөлөөгөөр баруун хойноос ирэх салхи нь Япон тэнгисийн чийглэг агаарыг авчрах тул Япон тэнгис талдаа цас их унана. Харин Номхон далай талдаа цэлмэг өдөр олширдог.Зун нь Номхон далайн их даралтын нөлөө ихэсч, халуун чийглэг өдрүүд үргэлжилнэ. Гэхдээ нутгийн умард хэсгээр нь Агнуурын тэнгисийн их даралтын нөлөөгөөр сэрүүн байдаг.Японы тэнгис талдаа өвөл цас их унадаг, 6, 7 сард(Окинавад 5, 6 сар) агаарын их даралтын шугамын нөлөөгөөр борооны улирал болж, зун, намрын заагаар өмнө талаас ирэх тайфунь зэргийн нөлөөгөөр харьцангуй хур тунадас ихтэй бүс нутгийн тоонд орно.
Засаг захиргааны тогтолцоо
Япон улс нь 2005 оны 6 сарын 1-ний байдлаар 2,374 дүүрэг тосгон(740 дүүрэг, 1,303 хотхон, 331 тосгон)-оос бүрэлдэх бөгөөд сүүлийн жилүүдэд хот тосгод нэгдэх нь олширч байна. Түүнчлэн нийслэл Токио хотод тусгай дүүргүүд(23)бий. Түүнчлэн Япон улс нь засаг захиргааны өөрөө удирдах ёс бүхий 47 мужид хуваагдана.
Улс төр, Эдийн засаг
Ерөнхийдөө байгалийн баялаг хомс боловч цементийн түүхий эд, шил зэргээр баялаг. Эрт цагт алт,мөнгө, зэс, чулуун нүүрс их хэмжээгээр олборлодог байсан түүхтэй. Нефть, ашигт малтмал зэргийг импортлон автомашин, цахилгаан бараа, химийн бүтээгдэхүүн зэргийг үйлдвэрлэн экспортолдог. Гадаад худалдааны гол түншүүд нь АНУ, Зүүн, Зүүн Өмнөд Ази, Европын холбоо, Саудын Араб,Хятад гэх мэт. Гадаад худалдааны тэнцэл нь ашигтай байдаг