Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Макаогийн Тусгай Захиргааны Бүс
Нийслэл: Макао
Албан ёсны хэл(нүүд) Хятад, Португал хэл
Мөнгөн тэмдэгт Макао патака (MOP$) (MOP),1$=8 PATACA
Хүн ам: 542000 гаруй
Газарзүйн байршил
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын 2 тусгай захиргааны бүсийн нэг юм. Макао нь Сувдан голын дельтийн баруун эрэгт, Гуандон мужтай хойд талаараа хиллэн, Өмнөд Хятадын тэнгисээр зүүн, өмнө талаараа хүрээлэгдэн оршино. Макао нь Макоа хойг, Taipa болон Caloane арлаас бүрдэнэ. Макоа хойг нь 8.9 км.кв, Taipa арал нь 6.5 км.кв, Caloane арал нь 7.6 км.кв нутаг дэвсгэртэй. Газар нутгийн ихэнх хэсэгт байшин барилга барьсан байдаг. Хөдөө аж ахуйн газар эдэлбэр газар байхгүй.
Уур амьсгал, цаг агаар
Макао нь халуун чийглэг уур амьсгалтай. 6-9 сар хүртэл +30*С -с дээш халж байдаг бол 11-2 сар хүртэл +10 хэм хүйтэрдэг байна. 5-9 сард Макаогийн зуны улирал болдог. Энэ үе нь хамгийн халуун чийгшэл ихтэй үе юм. Жилд дунджаар 1800мм тунадас унадаг.
Засаг захиргааны тогтолцоо
Макао нь Португалын колони байсан бөгөөд Хятад дахь Европын анхны, бас сүүлчийн колони юм. Португалын худалдаачид анх 16-р зуунд Макаод суурьшсан бөгөөд 1999 оны 12 сарын 20-нд Хятадад шилжүүлж өгөх хүртлээ захирчээ. Хятад-Португалын хамтарсан тунхаглал, Макаогийн Үндсэн Хууль ёсоор шилжүүлснээс хойш 50 жил буюу 2049 он хүртэл өндөр зэрэгтэй автономит эрх нь хадгалагдах юм.
Улс төр, Эдийн засаг
БНХАУ-ын "Нэг улс, хоёр систем" бодлогын дагуу, Ардын Төв Засгийн Газар Макаогийн батлан хамгаалах, гадаад бодлогыг хариуцах бөгөөд Макао нь өөрийн хуулийн тогтолцоо, цагдаа, мөнгөний болон гаалийн бодлого, хүн амын бодлоготой бөгөөд олон улсын байгууллага, арга хэмжээ зэрэгт төлөөлөгчидөө илгээх зэрэг асуудлыг бие даан шийдвэрлэдэг. Тус бүс нутагт сүлжмэл эдлэл, тоглоом наадгай, аялал жуулчлал, мөрийтэй тоглоомын салбар хөгжсөн. Макоагийн эдийн засаг сүүлийн 20 гаруй жил тогтвортой хөгжиж байгаа бөгөөд жил тутам 4.52 % -н өсөлттэй байдаг байна.