Малайз Улс
Нийслэл: Куала Лумпур
Албан ёсны хэл(нүүд) Малай хэл
Мөнгөн тэмдэгт Ринггит (RM),1$=3.7 RM буюу 1 RM нь ойролцоогоор 320 төгрөг
Хүн ам: 25 сая гаруй
Газарзүйн байршил
Малайз нь зүүн өмнөд Азид орших, 13 муж, 3 холбооны газар нутгаас бүрдэх улс юм. Нийт газар нутгийн хэмжээ нь 329,847 км .кв. Нийслэл хот нь Куала Лумпур, холбооны засгийн газар Путражаяа хотод байрлана. Уг улс нь хоёр тусдаа хэсгээс бүрдэнэ. Нэг хэсэг нь Малайзын хойг дээр, нөгөө хэсэг болох зүүн Малайз нь Өмнөд Хятадын тэнгисийн зүүн талд байрлана. Малайз нь Тайланд, Индонез, Сингапур, Бруней, Филиппинтэй хиллэнэ.
Уур амьсгал, цаг агаар
Тус улс нь экваторт ойрхон бөгөөд тропикийн уур амьсгалтай. Малайз улс нь халуун бүсийн чийглэг дулаан уур амьсгалтай. Ерөнхий температур нь 21-32*С байдаг. 5-9 сарын хооронд хуурай улирал, харин борооны улирал нь 11 сараас 2 сарын хооронд байдаг.
Засаг захиргааны тогтолцоо
13 засаг захиргааны нэгжтэй. 11 засаг захиргааны нэгж нь баруун Малайзад. 2 буюу савах, Саравак нь зүүн Малайз гэгдэх Ворнеи арал дээр оршдог. Засгийн дээд эрх баригч болон орлогч нь Малайзийн 9-н холбооны муж улсаас 5 жилийн хугацаатайгаар төрийн эрх баригчдын зөвлөлөөр сонгогддог.
Улс төр, Эдийн засаг
Парламентын засаглалтай,үндсэн хуульт хаант улс. Малайз нь сонгогдсон төрийн тэргүүнтэй хаант улс юм.Сүүлийн жилүүдэд Малайзийн эдийн засгийн тулгуур хүчин зүйл нь үйлдвэрлэл үйлчилгээ. Ялангуяа аялал жуулчлалын үйлчилгээ сайн хөгжсөн орон юм. Худалдааны хувьд гол түншлэгч улсууд нь Япон, АНУ, Сингапур, Европын холбооны улсууд багтна.