Бүгд Найрамдах Сингапур Улс
Малайзын хойгийн өмнөд цэгт орших арлын орон юм. Экваторын хойно 137 км зайд, Малайзын Жохор мужийн өмнөд талд, Индонезийн Риау арлуудын хойд талд оршдог. Газар нутаг нь 707.1 км² бөгөөд дэлхийд үлдсэн цөөн тооны хот-улсуудын нэг юм. Мөн Сингапур нь Дэлхийн жижиг 20 орны нэг бөгөөд зүүн өмнөд азийн хамгийн жижиг орон юм. Сингапур нь нэг том арал 63 жижиг арлаас бүрэлддэг.
Уур амьсгал, цаг агаар
Сингапур нь жилийн турш өндөр температур бүхий халуун бүсийн чийглэг уур амьсгалтай. Чийгшил нь 84%-тай байдаг. Жилийн турш хур бороо элбэг. Хамгийн хүйтэн сар нь 1-р сар, хамгийн дулаан нь 5-р сар юм. Жилийн дундаж хэм нь 24-32*С байдаг байна.
Засаг захиргааны тогтолцоо
Засаг захиргааны хүрээнд Сингапур 5-н тойрогт хуваагддаг. Сингапур нь Их Британий хамтын нөхөрлөлийн, НҮБ, Зүүн Өмнөд Азийн /АСЕАН/-ы гишүүн орон юм.
Улс төр
Бүгд Найрамдах Сингапур Улсын Үндсэн Хуулинд улс төрийн системийг нь төлөөллийн ардчилал хэмээн тодорхойлсон боловч парламентийн засаглалтай бүгд найрамдах улс хэмээн хүлээн зөвшөөрөгддөг. Улс төрийн амьдралд нь Ардын Үйлийн Нам (People's Action Party) давамгайлдаг бөгөөд 1959 оноос хойших бүх сонгуульд ялалт байгуулжээ.