Аялалын зөвлөгөө
1. Онгоцонд авч орох гар тээшний зөвшөөрөгдөх хэмжээ
Хэрэв зорчигч тээшинд өгөхгүйгээр доорхи зүйлийг биедээ авч явбал тэдгээрийг тогтоогдсон хэмжээ бүхий тээшнээс гадна үнэ төлбөргүй тээвэрлэх,тээшинд: эрэгтэй, эмэгтэй хүний гар цүнх, цэцгийн баглаа, зөөврийн компьютер, дүрс бичлэгийн камер, нислэгт унших хэвлэл гэх мэт. Онгоцны кабин руу зөвшөөрөгдөх тээшний жин 5 хүртэл кг жинтэй гар тээш үнэгүй авч орох эрхтэй.
2. Хил гаалиар гарах, орох.
Нислэгийн аюулгүй байдлыг хангах үүднээс зорчигч нь доор дурдсан аюултай барааг бүртгэгдсэн болон бүртгэгдээгүй (гар тээш) хэлбэрээр авч явахыг хориглоно. Үүнд, тэсэрч дэлбэрэх бодис ,шатамхай шингэн болон шатамхай хатуу бодис (их хэмжээний шүдэнз, асаагуур), спиртийн төрлийн ундаа (спиртийн хэмжээ 70 процентоос их тохиолдолд). шахсан хий (бутаны хий болон спортын зориулалтын хүчилтөрөгч), хордуулагч бодис (шавьж устгэгч бодис г м), идэмхий бодис, цацраг идэвхит бодис, их хэмжээгээр соронзлогдсон материал исэлдүүлэгч бодис, харшил үзүүлэгч бодис болон хүний эрүүл мэнд, эд хөрөнгө, агаарын хөлгийн аюулгүй байдалд хор хөнөөл учруулах бодисууд орно. Буу, сэлэм, хутга зэрэг зэвсэг, хурц үзүүртэй зүйлсийг онгоцны бүхээгт авч орохыг хатуу хориглоно.
3.Пасспортын хугацаа
Тухайн орон руу нэвтрэх үед доод тал нь 6 сарын хүчинтэй байх ёстой. Мөн пасспорт билетийн хуулбарыг байнга биедээ авч явж байх.
4. Аялалын үеийн аюулгүй байдал
6. Даатгал
Хэрэв жуулчин эрсдэлд орсон тохиолдолд холбогдох бичиг баримт болон нотолгоонуудыг сайн цуглуулах хэрэгтэй. Мөн нислэг саатсантай холбоотойгоор гарсан зардал, эм тариа авсан эмнэлэгийн бичиг төлбөрийн баримт, хулгайд эд зүйлээ алдсан бол цагдаагийн бичиг гэх мэт баримтуудаа заавал авах ёстой. Энэ нь таны даатгалаас нөхөн төлбөр гаргуулах баримт болох юм.
7.Мөнгөний ханш
Аялагчид Монголоос гарахдаа мөнгөө тухайн аялах улс орны валют болгож авч явбал илүү тохиромжтой бөгөөд байрлах зочид буудлуудаар солиулсан тохиолдолд ханш илүү хямд байх болно.
8.Хоол
Аялагч та аялалынхаа хугацаанд ямар хоол идэж явах вэ гэдэг мэдээж чухал асуудлын нэг байдаг. Ямар улс оронд аялахаас шалтгаалан идэх хоол нь өөр байна.Зарим улс оронд халуун ногоо ихтэй хоол байх ба заримд нь ногоо ихтэй, далайн гаралтай хоол идэх юм.Тиймээс Монгол хүнд мах багатай санагдаж хоол таарахгүй байх талтай.