Захирлын мэндчилгээ
Монголчууд аялал жуулчлалын эртний түүхтэй хүмүүс. Монголд бурханы шашин 16-р зуунд албан ёсны шашин болсноос хойш Монгол – Хятад – Төвд – Хятад – Монгол маршрутаар Цастын оронд очиж мөргөхөөр бүтэн үхрийн махыг нэг ходоодонд багтаан үүрч, олон мянган километр замыг туулан аялаж байсан Монгол лам нар буюу бадарчингууд тэр үеийн жуулчид яах аргагүй мөн. Тийм учраас, Ар Монгол Трэвл ХХК Монголчууд бидний өвөг дээдэс тэдгээр жуулчдаа хүндэтгэн холын аянд алхаж яваа бурханы шавийн дүрс бүхий логог компанийнхаа логогоор сонгож авсан билээ. Өнөөдөр дэлхий даяар бараг 1 тэрбум орчим жуулчид аялаж байна. Монголчууд хүн ам хэдий цөөн ч сүүлийн жилүүдэд гадаад орнууд руу зохион байгуулалттай аялал жуулчлалаар нэлээд явах болсон нь юм үзэж нүд тайлж, оюунаа тэлж, амралт, чөлөөт цаг, баялгаа хамгийн зөв, үр бүтээлтэй зарцуулж байгаа хэрэг юм. Аялагч та бидэнтэй хамт өмнөд хөрш Хятадын нийслэл Бээжин, Азийн Хавай гэгдэх Хайнань, дэлхийн санхүү, бизнесийн төвүүдийн нэг Хонг Конг, Азийн бар Сингапур, олон үндэстний Малайз, аялал жуулчлалын диваажин Тайланд, дэлхийн хамгийн өндөр Бурж Дубайн барилга, Вьетнам, арлын Их Наран Япон улс, Өмнөд Солонгосын чөлөөт бүс Жэжү арал, эсвэл олон хэлийн хүмүүсийн диваажин - Хавай, Маями, Рио-Де-Жанейрогийн дэлхийн топ 3 далайн эргийн наранд шарлагын газруудаар, чөлөөтэй, зугаатай аялалуудыг хийх болно. Мэдээж, хөгшин Европ, тэр дундаа агуу их Наполеон Бонапарт, дэлхийн соёлын хосгүй гайхамшиг Луврын музейн эх орон Франц, зоригт матадоруудаараа алдартай Испани, Европын хүчирхэг гүрэн Герман, сонгодог урлагийн өлгий Итали гээд дэлхийн олон орноор аялахыг урьж байна. Аялал жуулчлалын салбарт олон жил ажиллаж, мэдлэг, туршлага, мэргэжлийн өндөр чадвар хуримтлуулсан Ар Монгол Трэвл компани болон түүний хамт олон Таны аялалыг хамгийн сонирхолтой, чөлөөтэй, алжаалгүй байлгах болно гэдэгт бид итгэлтэй байна.
ДЭЛХИЙГ ХАМТДАА НЭЭЦГЭЭЕ.