Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал
Аялагч та алба амины ямарч ажлаар ганцаараа болон гэр бүл, хамт олноороо аялахаар шийдсэн бол гадаадад зорчигчдын иж бүрэн даатгалд хамрагдахыг зөвлөж байна.Таны эрүүл мэнд, амь насыг олон улсын стандартанд нийцсэн даатгалын үйлчилгээгээр хамгаална.
Гадаадад зорчигчдын иж бүрэн даатгал дараахь зардлыг хариуцаж, нөхөн төлбөр олгоно:
1. Гэнэтийн осол, эмнэлэг эмчилгээний зардлын даатгал:
2. Нэмэлт үйлчилгээ:
Даатгалтай иргэдэд гадаад улс оронд зорчих хугацаанд нь эмнэлгийн яаралтай тусламж үзүүлэх, эмнэлэг, эмчилгээний талаар 24 цагийн дуудлага хүлээн авах, эмнэлэг болон эмчлэгч эмч нартай холбоо барих, эмнэлэгт хэвтүүлэх, гарсан зардлыг барагдуулах зэрэг асуудлыг шийдэхэд эмнэлгийн шуурхай үйлчилгээний олон улсын тэргүүлэгч INTERNATIONAL SOS Танд газар дээр нь үйлчилнэ.
Хэрэв жуулчин эрсдэлд орсон тохиолдолд холбогдох бичиг баримт болон нотолгоонуудыг сайн цуглуулах хэрэгтэй. Мөн нислэг саатсантай холбоотойгоор гарсан зардал, эм тариа авсан эмнэлэгийн бичиг төлбөрийн баримт, хулгайд эд зүйлээ алдсан бол цагдаагийн бичиг гэх мэт баримтуудаа заавал авах ёстой. Энэ нь таны даатгалаас нөхөн төлбөр гаргуулах баримт болох юм.