Аялалын хөтөлбөр
1-өдөр. Улаанбаатар Бээжин
Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал-д бууна. Хил гааль нэвтэрсний дараа Бээжин хотод байрлах буудалд байрлана.Үүний дараа “Тиан Ан Мэн”-ий талбайгаар аялал хийнэ.
/ оройн хоол/
2-өдөр.Бээжин
Өглөөний цайны дараа Дэлхийн 7 гайхамшигийн нэг болсон “Цагаан хэрэм”-ээр аялана./Цагаан хэрэм хүртэл 70 км зайтай хурдны замаар 30 мин/ Мөн та зуны 29-р олимпийн тоглолтын цэнгэлдэх хүрээлэн болох “Шувууны үүр” цогцолборыг үзэж сонирхох ба энэ өдөр ТВ-ийн цамхагт гарч “Далайн аквариум” болон амьтны хүрээлэнгээр зугаалан олон сонирхолтой амьтдыг харна.
/ өглөөний цай, өдрийн хоол,оройн хоол/
3-өдөр. Бээжин
Өглөөний цай уусны дараа энэ өдөртөө “Дэлхийн парк”-аар зочилон Дэлхийн алдартай уран барилгуудыг яг адилхан ч жижиг хэмжээгээр барьж байгуулсан цогцолборт газраар аялана. Үүний дараагаар чөлөөт аялал байх ба Бээжин хотод ирсэн гадаадын жуулчдын очих дуртай Silk Market & Pearl Market буюу Гонконг захаар орж худалдаа хийн чанар сайтай, хамгийн сүүлийн үеийн загварын гутал, хувцас барааг худалдан авах боломжтой юм.
/ өглөөний цай, өдрийн хоол,оройн хоол/
4-өдөр. Бээжин
Чөлөөт өдөр: Энэ өдөр чөлөөт аялалын өдөр байх ба хоол унаа байхгүй. Та өөрийн хүслээр дэлгүүр хэсэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
5-өдөр. БээжинУлаанбаатар
Аялалын сүүлийн өдөр та цагийн хуваарийн дагуу буудлаа хүлээлгэн өгч нисэх онгоцны буудал орж Бээжин-УБ чиглэлээр нислэг хийснээр таны энэ удаагийн аялал өндөрлөнө.
/өглөөний цай/
Аялалын маршрут: УБ-Бээжин
Аялалын үргэлжлэх хугацаа: 5 өдөр 4 шөнө
Аялалын үнэнд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: