Бээжин-Тайланд /Бангкок,Паттая/-н аялал
Аялалын хөтөлбөр
Өдөр-1.Улаанбаатар Бээжин Бангкок
Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал-д бууна. Хил гааль нэвтэрсний дараа хотын төврүү орж, Зуны 29-р олимпийн тоглолтын цэнгэлдэх хүрээлэн болох “Шувууны үүр” цогцолборыг үзэж сонирхоно. Дараагаар нь “Тиан Ан Мэн”-ий талбайд очиж дурсгалын зураг татуулна.Дараа нь нисэх буудлаас Бангкокын чиглэлд ниснэ.Нислэг 5-н цаг үргэлжлэн Бангкокд газардан зочид буудалдаа байрлана. /Оройн хоол/
Өдөр-2.Бангкок
Өглөөний цайны дараа Бангкок хотын “The grand palace” болон “Wat phra kaew” хэмээх Хааны ордон “Temple of the emerald Buddha” Хаш бурхан үзнэ.Өдрийн хоолны дараа “Vimanmek mansion palace” болон Хааны сүйх тэргийн үзэсгэлэнгээр зочилно. Анхаарах зүйл: Хааны ордонд очихдоо футболка болон богино юбка, шаахай зэргийг өмсөж болохгүй. Орой нь Бангкокын хамгийн нэртэй “MEIGO” голд усан онгоцонд оройн хоол зооглоно.Үдэш нь Тай массажинд орж биеийн алжаалаа тайлах болно. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-3.Бангкок-Паттаяа
Өглөө Паттаяа орох замдаа Тайландын үндэсний үйлдвэрлэл болох “Эрдэнэсийн чулуу”-ны үйлдвэрээр орж үзэн худалдаа хийгээд Бангкокоос зүүн урд зүгт орших далайн эргийн Паттаяа хотыг зорино. Энд та “Chaophroya” усан онгоцонд сонирхолтой үзүүлбэр үзэж хэрэв хүсвэл тэдэнтэй хамт бүжиглэж хэзээ ч мартагдашгүй үдшийг үднэ. Анхаарах зүйл: Чөлөөт хувцас, шаахай, нарны хамгаалалттай тос зэргийг авч явах. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-4 Паттаяа
Өглөөний цайны дараа Тайландын “Зэрлэг амьтны хүрээлэн”-ээр зугаалах юм. Аялал үргэлжлэн Азийн Хавай гэж алдаршсан “Golden beach” буюу Алтан элс арал руу зорино.Энд та чөлөөт цагийг өнгөрөөж моторт завь унах болон далайн эргийн үйл ажиллагаанд оролцож болно.Дараа нь Тайланд үндэсний үзүүлбэр болох заан,матар,барын үзүүлбэрүүдийг үзэж тэдгээр амьтадтай дурсгалын зураг татуулж болох юм.Зураг даруулахад тусдаа үнэтэй ба аялагч өөрөө төлөх.Үдэш нь Тайландын хамгийн алдартай +18 “Ladyboy”-н үзүүлбэр үзнэ.
Анхаарах зүйл: чөлөөт хувцас, шаахай, усны хувцас, нарны шил, нарны хамгаалалттай тос зэргийг авч явах. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-5. Паттаяа
Өглөөний цайны дараа Тайланд бурхан шашины “Packomkongka” болон Халуун бүсийн жимсний цэцэрлэгийг зорино.Энд та Тайландын алдарт 30 төрлийн жимснээс амсах боломжтой юм.Аялал үргэлжлэн Улсын хорт могой судалгааны төв-өөр орж , кобра могойн тоглолт үзэн могойн хороор найруулсан ховор эм бэлдмэл худалдан авах боломжтой. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-6.Бангкок Бээжин
Өглөөний цайны дараа нисэх буудал явж, Бээжингийн чиглэлд ниснэ. Бээжинд ирээд зочид буудалдаа байрлаад эсвэл худалдаа наймаа хийх боломжтой. /өглөөний цай,өдрийн хоол онгоцонд,оройн хоол/
Өдөр-7. Бээжин Улаанбаатар
Өглөөний цайны дараа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудал явж, гайхамшигт Тайланд орноор аяласан сайхан дурсамжаа бодон Улаанбаатарын чиглэлд ниснэ.Хоёр цагийн дараа Чингис Хаан олон улсын нисэх буудалд бууж, бидний энэ удаагийн аялал өндөрлөнө. /өглөөний цай/
Аялалын маршрут: Бээжин-Тайланд/Бангкок,Паттаяа/
Аялалын үргэлжлэх хугацаа: 7 өдөр 6 шөнө
Аялалын үнэд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: