Гонконгийн аялал
Аялалын хөтөлбөр
1-өдөр. Улаанбаатар Гонконг
УБ-с Гонконгийн чиглэлд ниссэнээр таны энэ удаагийн аялал эхэлнэ.Нислэг 4 цаг 30 мин үргэлжилнэ.Гонконгийн нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гарна. Хөтөч тосон авч буудалдаа ачаа тээшээ тавьсаны дараагаар Гонконгийн төв талбай болох “Golden Bauhinia squаre”-с аялал эхлэнэ.Дараа нь далайн парк буюу “Ocean Park”-д 3 цаг орчим зугаалах болно. Гонконгийн хамгийн өндөр уул болох “Victoria Peak”-д аялана. Эндээс та Гонконгийг алган дээрээ тавьсан мэт харах боломжтой. Оройн хоол идэх. Виктория боомтоор хийх усан онгоцны аялалаар та шөнийн Гонконгийг үзнэ. Зочид буудалдаа амрах. /өглөөний цай онгоцонд,өдрийн хоол,оройн хоол/
2-өдөр. Гонконг
Өглөөний цайны дараа энэ өдрийн аялал эхлэн Оддын өргөн чөлөө гэх гудамжаар аялан Гонконг төдийгүй Дэлхийд алдартай Jet Lee, Jackie Chan, Bruce Lee гэх мэт бусад олон оддын гарын хээг үзэн дурсгалын зургаа татуулах боломжтой. Үүний дараа “DFS” буюу татваргүй барааны дэлгүүр орно. Бусад дэлгүүрээс загвар болоод чанарын хувьд илүү болохыг та очоод үзээрэй. Өдрийн хоолны дараа алдарт “Disneyland”паркаар өдрийн турш аялан тоглоомын гайхамшигийг мэдрэн адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлэх болно.Орой нь буудалдаа амрах. /өглөөний цай,өдрийн хоол/
3-өдөр.Гонконг
Чөлөөт өдөр: Энэ өдөр хоол , унаа байхгүй бөгөөд та өөрийн хүслээр дэлгүүр хэсэн өдрийг өнгөрүүлэх боломжтой.
4-өдөр.ГонконгУлаанбаатар
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгч Гонконгийн нисэх онгоцны буудалруу явна. Нислэг эхлэн Чингис Хаан нисэх онгоцны буудалд бууснаар бидний энэ удаагийн аялал өндөрлөх юм. /Нислэг 4 цаг 30 мин үргэлжилнэ/ /өглөөний цай,өдрийн хоол онгоцонд/
Аялалын маршрут: УБ-Гонконг-УБ
Аялалын үргэлжлэх хугацаа: 4 өдөр 3 шөнө
Аялалын үнэнд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: