Гонконг-Макаогийн аялал
Аялалын хөтөлбөр
1-өдөр. Улаанбаатар Гонконг
УБ-с Гонконгийн чиглэлд ниссэнээр таны энэ удаагийн аялал эхэлнэ.Нислэг 4 цаг 30 мин үргэлжилнэ.Гонгонгийн нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гарна. Монгол хэлтэй хөтөч тосон авч зочид буудалдаа байрлана. Гонконгийн төв талбай болох “Golden Bauhinia squаre”-с аялал эхлэнэ. Дараа нь далайн парк буюу “Ocean Park”-д 3 цаг орчим зугаалах, Гонконгийн хамгийн өндөр уул болох “Victoria Peak”-д аялана. Эндээс та Гонконгийг алган дээрээ тавьсан мэт харах боломжтой. Оройн хоол идэх. “Виктория” боомтоор хийх усан онгоцны аялалаар та шөнийн Гонконгийг үзнэ. Зочид буудалдаа амрах. /өглөөний цай онгоцонд,өдрийн хоол,оройн хоол/
2-өдөр.Гонконг
Өглөөний цайны дараа энэ өдрийн аялал эхлэн Оддын өргөн чөлөө гэх гудамжаар аялан Гонконг төдийгүй Дэлхийд алдартай Jet Lee, Jackie Chan, Bruce Lee гэх мэт бусад олон оддын гарын хээг үзэн дурсгалын зургаа татуулах боломжтой. Үүний дараа “DFS” буюу татваргүй барааны дэлгүүр орно. Бусад дэлгүүрээс загвар болоод чанарын хувьд илүү болохыг та очоод үзээрэй. Өдрийн хоолны дараа алдарт “Disneyland”паркаар өдрийн турш аялан тоглоомын гайхамшигийг мэдрэн адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлэх болно.Орой нь буудалдаа амрах. /өглөөний цай,өдрийн хоол/
3-өдөр.Гонконг
Чөлөөт өдөр: Энэ өдөр хоол , унаа байхгүй бөгөөд та өөрийн хүслээр дэлгүүр хэсэн өдрийг өнгөрүүлэх боломжтой. /Өглөөний цай/
4-өдөр.Гонконг-Макао
Өглөөний цайны дараа усан онгоцоор 1 цаг яваад Макаод хүрч, хил гааль нэвтэрсний дараагаар Макаогийн билиг тэмдэг болсон “Павлын сүм”-ийн хана, Макаогийн гарал үүслийн домог 600 жилийн түүхт ”А-ма” сүм, “Алтан лянхуа” талбайгаар зугаална.Мөн дэлхийн хамгийн өндөр 10 цамхагийн 1 болсон 338 м өндөр “Макао цамхаг” дээр гарч Макао,Гонконгийг тольдон харах боломжтой юм.Оройн хоолны дараа Макаогийн хамгийн алдартай “Venetian Macau Casino” цогцолборт зочилж,хүсвэл казинод азаа үзэх боломжтой.Буцаад Гонконгод очиж буудалдаа амарна. /өглөөний цай,өдрийн хоол.оройн хоол/
5-өдөр. Гонконг Улаанбаатар
Өглөөний цайны дараа буудлын өрөөгөө хүээлгэн өгч, нисэх онгоцны буудал руу хөдөлж, Гонконгоос УБ-н чиглэлд ниссэнээр бидний энэ удаагийн аялал өндөрлөх юм. УБ-Гонконгийн нислэг 4 цаг 30 мин үргэлжилнэ. /өглөөний цай,өдрийн хоол онгоцонд/
Аялалын маршрут: УБ-Гонконг- Макао-Гонконг-УБ
Аялалын үргэлжлэх хугацаа: 5 өдөр 4 шөнө
Аялалын үнэд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: