Гонконг-Сингапур-Малайзын аялал
Аялалын хөтөлбөр
1өдөр. Улаанбаатар Гонконг
УБ-с Гонконгийн чиглэлд ниссэнээр таны энэ удаагийн аялал эхэлнэ.Нислэг 4 цаг 30 мин үргэлжилнэ.Гонконгийн нисэх онгоцны буудалд буун хил гаалиар гарна. Хөтөч тосон авч буудалдаа ачаа тээшээ тавьсаны дараагаар Гонконгийн төв талбай болох “Golden Bauhinia squаre”-с аялал эхлэнэ.Дараа нь далайн парк буюу “Ocean Park”-д 3 цаг орчим зугаалах болно. Гонконгийн хамгийн өндөр уул болох “Victoria Peak”-д аялана. Эндээс та Гонконгийг алган дээрээ тавьсан мэт харах боломжтой. Оройн хоол идэх. Виктория боомтоор хийх усан онгоцны аялалаар та шөнийн Гонконгийг үзнэ.Зочид буудалдаа амрах. /өглөөний цай онгоцонд,өдрийн хоол,оройн хоол/
2-өдөр. Гонконг
Өглөөний цайны дараа энэ өдрийн аялал эхлэн Оддын өргөн чөлөө гэх гудамжаар аялан Гонконг төдийгүй Дэлхийд алдартай Jet Lee, Jackie Chan, Bruce Lee гэх мэт бусад олон оддын гарын хээг үзэн дурсгалын зургаа татуулах боломжтой. Үүний дараа “DFS” буюу татваргүй барааны дэлгүүр орно. Бусад дэлгүүрээс загвар болоод чанарын хувьд илүү болохыг та очоод үзээрэй. Өдрийн хоолны дараа алдарт “Disneyland” паркаар өдрийн турш аялан тоглоомын гайхамшигийг мэдрэн адал явдлаар дүүрэн өдрийг өнгөрүүлэх болно.Орой нь буудалдаа амрах. /өглөөний цай,өдрийн хоол/
3-өдөр.Гонконг Сингапур
Энэ өдөр чөлөөт өдөр байх ба 16 цаг 30 минутаас буудлын өрөөг хүлээлгэн өгч Сингапурын чиглэлд ниснэ. Хөтөч тосон авч буудалдаа амарна./ Нислэг 3 цаг 40 мин үргэлжилнэ. /Өглөөний цай/
4-өдөр.Сингапур-Малака
Өглөөний цайны дараа Сингапур хоттой танилцах аялал эхлэнэ.“Сингапурын Парламент”-ын ордон, “Дээд шүүх”-ийн ордон, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх “Соёлын ордон”, Сингапурын билиг тэмдэг болох “Загасан сүүлт Арслан”-гийн хөшөөг үзнэ. Дараа нь Сингапурын хоёр дэх өндөр уул болох “Faber” уулан дээрээс Сингапурын эргэн тойрныг үзэх ба алдарт “Sentosa” арлыг ч мөн харах боломжтой юм. Өдрийн хоолны дараа Малайзын хил рүү явж, хил нэвтрээд дэлхийн өв болсон Малайзын эртний нийслэл Малака хотыг зорин автобусаар 3 цаг хурдны замаар аялан оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
5-өдөр.Малака-Куала Лумпур
Өглөөний цайны дараа Голландын улаан байшин, Сан Паулогийн хөшөө,Хуучин хотын хэрэм зэрэг түүх дурсгалын газруудаар аялана. Дараа нь Куала-Лунпур хотоос 30км зайтай Малайзын засаг захиргааны шинэ нэгж “Putrajaya”-д очиж, Малайзын холбооны талбайн эргэн тойронд байрлах “Ерөнхий сайдын ордон”, усан дээрх лалын сүм”-ийг үзэж, өдрийн хоолны дараа нийслэл Куала-Лунпурт ирж “Баатарчуудын хөшөө”, тусгаар тогтнолын талбай зэрэг түүх дурсгалын гол гол газруудаар аялаад Малайзын билиг тэмдэг болсон ихэр цамхагийн дэргэд дурсгалын зургаа татуулаад буудалдаа очиж амарна. / өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол /
6-өдөр. Куала-Лумпур-Гентин Хайланд
Өглөөний цайны дараа зугаа цэнгэл, тоглоомын хот болсон Гентин-Хайланд-руу явах замдаа Малайз төдийгүй Азийн байгалийн гайхамшигт үзэмж, Их хөлөгний бурхан шашины голомт болсон Харанхуй агуйг сонирхоно. ДТД 1750 м өндөрт өргөгдсөн 3,4 км урт агаарын дүүжингээр Гентин Хайланд орох замдаа халуун орны ширэнгэн ойг харна. Оройдоо Зүүн өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж, азаа үзэх боломжтой. / өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол /
7-өдөр.Куала-Лумпур Гонконг
Өглөөний цайны дараа нисэх онгоцны буудал явж Куала Лумпураас Хонконгийн чиглэлд нисэн ирээд буудалдаа амарна. /Нислэг 3 цаг 55 мин үргэлжилнэ/ /өглөөний цай,өдрийн хоол онгоцонд/
8-өдөр.Гонконг УБ
Өглөөний цайны дараа зочид буудлын өрөөг хүлээлгэн өгч Гонконгоос УБ-н чиглэлд ниссэнээр бидний энэ удаагийн аялал өндөрлөх юм./Нислэг 4 цаг 30 мин үргэлжилнэ/ /өглөөний цай/
Аялалын маршрут: УБ-Хонгконг-Сингапур-Малайз
Аялалын үргэлжлэх хугацаа: 8 өдөр 7шөнө
Аялалын үнэд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: