Япон орны аялал
Аялалын хөтөлбөр
1-өдөр.Улаанбаатар Нарита
Чингис хаан ОУ-ын нисэх онгоцны буудлаас ОМ501-дугаарын нислэгээр Нарита ОУ-ын нисэх онгоцны буудал руу нислэг хийснээр таны Их Наран улс руу хийх аялал эхлэнэ.Хөтөч тосон авч буудалруу хөдлөнө.Буудал орох замдаа Япон ресторанд оройн хоол иднэ. Буудалдаа амрах. /оройн хоол/
2-өдөр.Япон
Өглөөний цайны дараагаар Шинагава вогзалаас Хаяабуса-Шинкансэн /Шонхор-Шинкансэн/ хэмээх хамгийн сүүлийн үеийн буухиа галт тэргээр Фүжи уулруу хөдөлнө.Фүжи вогзал хүртэл ойролцоогоор 2 цаг явна. Өдрийн хоол:Сашими буюу түүхий загас оролцсон уламжлалт Япон хоол зооглох юм. Фүжи уул харагдах халуун рашаанд оронгоо аялалын ядаргаагаа тайлан Фүжи уулын үзэсгэлэнг тольдоорой. Шинкансэнээр Токиоруу буцна. Оройн хоол:Япон маягийн шарсан мах. Буудалдаа амрах. / Өглөөний цай,Өдрийн хоол,Оройн хоол /
3-өдөр.Япон
Өглөөний цайны дараа Токиогийн дэргэдэх Чиба мужид байрлах “Disneyland”-руу автобусаар хөдөлнө.Ойролцоогоор 1-цаг.“Disneyland”-с автобусаар Токиоруу буцна. Өдрийн хоол: Алдарт“Mc.Donald’s”. “Shinagawa Aquarium” буюу далайн аквариум үзэн далайн амьдаралтай танилцана.Оройн хоол:Европ маягийн ресторан. Буудалдаа амрах. / Өглөөний цай,Өдрийн хоол,Оройн хоол /
4-өдөр.Япон
Өглөөний цайны дараа автобусаар хотын аялалаар явна. Дэлгүүр хэсэх боломжтой ба Гинза/Брэнд бүтээгдэхүүний шоп бүхий дүүрэг/, Үэногийн Амэёко зах/Хямд үнэтэй бүтээгдэхүүн, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн/, Бүх бараа нь 100-н иений дэлгүүр/ бэлэг дурсгал авахад хамгийн тохиромжтой/. Өдрийн хоол:Асашёорюгийн Монгол хоолны ресторан Рёогокүококүгикан буюу Их Сумогийн ордонтой танилцах аялал. Монгол улсын элчин сайдын яам байрладаг Шибүяа дүүргийн вокзал орж нас барсан эзнээ галт тэргээр ирэхийг хүлээсээр нас эцэслэсэн үнэнч сэтгэлийн билэг тэмдэг болсон “Хачико” нохойны хөшөөг үзэж сонирхоно.Япон залуучуудын шөнийн амьдралтай танилцана. Оройн хоол:Хятад ресторан/Япон дахь Хятад хоол амт чанараараа хамгийн гайхалтай гэж үнэлэгддэг/ / Өглөөний цай,Өдрийн хоол,Оройн хоол /
5-өдөр.Нарита Улаанбаатар
Өглөөний цай.Автобусаар “Токио таур” үзэхээр явна.Токио таур дээрээс Токио хоттой танилцана.Автобусаар Нарита ОУ-ын нисэх онгоцны буудалруу хөдөлнө.Өдрийн хоол:Япон ресторан.ОМ502 дугаарын нислэгээр Улаанбаатар луу хөдөлснөөр бидний энэ удаагийн аялал өндөрлөнө. /Өглөөний цай,Өдрийн хоол/
Аялалын маршрут: УБ-Токио
Аялалын үргэлжлэх хугацаа: 5өдөр 4 шөнө
Аялалын үнэд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: