Чэжүгийн аялал
Аялалын хөтөлбөр
Өдөр-1.Улаанбаатар Чэжү
Аялалын групп Чингис Хаан ОУНБ-д цугларан шууд нислэгтэй тохиолдолд УБ-Чэжү хэрэв шууд нислэг байхгүй тохиолдолд УБ- Бээжин-Чэжү гэсэн чиглэлээр аялана. Чэжүгийн ОУНБ-р хүрэлцэн ирэхэд хил гаалийн орчуулга хийн үйлчилж хилээр нэвтрэх болно.Чэжүгийн алдарт буудлуудын 1 болох 5 одтой зочид буудалд буулгана. Эхний үзвэр "Лууны Толгой"(ЮУНДАМ) ба "Лууны Толгой" хэмээх энэхүү хадан цохио нь Жэжүг сахин хамгаалагч хэмээн бишрэн шүтдэг бөгөөд хадан цохиог аль талаас хархаас шалтгаалан лууны толгой, туулайн толгой болон харагдаж байдаг. Лууны Толгойн хажууд орших "Үүлэн гүүрээр" мөн аялан өнгөрөх болно.Дараа нь Чэжүгийн байгалийн түүхийн музейгээр (Жэжү Чаёонса Пагмүлгуан) аялан Жэжүгийн эртний уугуул иргэдийн амьдралын хэв маяг, ан амьтад, хэрхэн амьдарч байсныг үзэн танилцах болно. Оройн хоолны дараа "Хайрын Хотхон-р"(sex museum) аялана. Энэхүү "Хайрын хотхон"нь залуу хосуудын цагийг хөгжилтэй өнгөрөөхөд зориулагдан баригдсан юм. Хөтөлбөрийн төгсгөлд аялагчдыг хэрэв хүсвэл Казино, Шөнийн цэнгээний клубруу дагуулан явж болно. /Оройн хоол/
Өдөр-2.Чэжү
Өглөөний цайны дараа эхний үзвэр болох "Урт Наст"(СогбүЖаг) ургамалын хүрээлэн рүү аялах болно.Энэхүүхүрээлэнд байгалаасаа элдэв янзын хэлбэрт орон ургасан ургамалуудыг хэрхэн хүний гараар тордож ургуулж буйгхарах боломжтой. Аялал цааш "CHEONJI-YON"хүрхрээнд очих бөгөөд уг хүрхрээ нь Чэжүгийн хамгийн өндөр хүрхрээ юм. Өндөр нь 22м, гүн нь 20м орчим. Автобусны зогсоолоос хүрхрээ лүү 1км орчим явган аялал хийн очих болно."CHEONJI-YON" хүрхэрээг үзнэ.Өдрийн хоолны дараа "Гэрэлт Гүүр" (Сэёонгюу) гэх жуулчид их сонирхон аялдаг Чэжүгийн үндэстний хөлөг онгоцыг дурайлган хийсэн гүүр юм. "Байгаль ба Далай" (ЖүСанЖолли) хэмээх энэхүү далайн эрэг нь галт уулын хайлмагийг далай хэрхэн царцаан элээн болорын талст мэт олон янзын дүрсэнд хувирсныг үзэн танилцах болно. Үүний дараа Чэжүгийн хамгийн алдартай цирк болох ."Морьтны Гайхамшиг"-ийг үзнэ. Оройн хоолны дараа аялагчдын чөлөөт цаг .Хэрэв хүсвэл Казино, Шөнийн цэнгээний клубруу дагуулан явах боломжтой. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-3.Чэжү
Өглөөний цайны дараа та бидний сайн мэдэх "Бүгдийг" нь хэмээх киноны зураг авалт болсон "Seopjikoji" гэх далайн эргийн "All In House" гэж нэрлэгдэх байшингийн урд очин дурсгалын зураг даруулна. Уг үзвэрээс тун холгүй "Мандах Нарны Оргил" хэмээх Чэжүгийн үзэсгэлэнт 10 уулын нэгийг үзэхээр явган аялал хийх юм. Аялал цааш Чэжүгийн эртний уугуул иргэдийн хэрхэн аж төрөн амьдран суурьшиж байсныг харахаар (СонИбминсугМаул) аялах болно. Уг тосгон нь Солонгосын телевизийн олон ангит кино болох "Жангым" цуврал киноны зураг авалт болсон тосгон юм. Өдрийн хоолны дараа "Ногоон Цайны" (НугЧаТаун) музей үзнэ.Аялал цааш "Шумбагч Эмэгтэйчүүдийн Музей"-ээр (Хэнёо Пагмүлгуан) үргэлжилнэ. Хүнд хэцүү амьдрал, үржил шимгүй газар нутагт амьдрахын төлөө Чэжүгийн эмэгтэйчүүд хэрхэн зүтгэж байсныг харуулсан музей юм. Оройн хоолны дараа аялагчдын чөлөөт цаг. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-4.Чэжү Улаанбаатар
Аялалын сүүлийн өдөр өглөөний цайгаа буудалдаа уугаад ачаа тээшээ аван “E-Mart” худалдааны төв явна. Өдрийн хоолны дараа Чэжү ОУНБ ирэн нислэгийн бүртгэлд хамрагдан нутаг буцна. /өглөөний цай,өдгийн хоол/
Аялалын маршрут: УБ- Чэжү-УБ
Аялалын үргэлжлэх хугацаа: 4 өдөр 3 шөнө
Аялалын үнэнд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: