Сингапур-Малайзын аялал
Аялалын хөтөлбөр
Өдөр-1.Улаанбаатар Бээжин Сингапур
Улаанбаатараас Бээжингийн чиглэлд нисч, 2 цагийн дараа Бээжингийн олон улсын нисэх онгоцны буудалд бууна. Сингапурын чиглэлд ниснэ. Нислэг 6 цаг үргэлжилнэ. Арслант хот Сингапурт ирэхэд нутгийн хөтөч угтан авна. /оройн хоол/
Өдөр-2.Сингапур-Малака
Өглөөний цайны дараа Сингапур хоттой танилцах аялал эхлэн Сингапурын “Парламентын ордон”, “Дээд шүүхийн ордон”, Сингапурын имидж болсон далайн эрэг дэх “Соёлын ордон”, Сингапурын билиг тэмдэг болох “Загасан сүүлт Арслан”- н хөшөөг үзнэ. Дараа нь Сингапурын хоёр дэх өндөр уул болох “Faber” уулан дээрээс Сингапурын эргэн тойрныг үзэх ба алдарт “Sentosa” арлыг ч мөн харах боломжтой юм. Өдрийн хоолны дараа Сингапурын аялал жуулчлалын цөм болсон алдарт “Sentosa” арал руу очино. Үүний дараа Малайзын хил рүү явж, хил нэвтэрээд дэлхийн өв болсон Малайзын эртний нийслэл Малака хотыг зорин автобусаар 3 цаг аялан оройн хоолны дараа буудалдаа байрлан амарна. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-3. Малака-Куала-Лунпур
Өглөөний цайны дараа Голландын “улаан байшин”, “Сан Пауло”-н хөшөө,Хуучин хотын хэрэм зэрэг түүх дурсгалын газруудаар аялана.Дараа нь Куала-Лунпур хотоос 30км зайтай Малайзын засаг захиргааны шинэ нэгж “Путражая”-д очиж, Малайзын холбооны талбайн эргэн тойронд байрлах “Ерөнхий сайдын ордон”, “Усан дээрх лалын сүм”-ийг үзэж, өдрийн хоолны дараа нийслэл Куала-Лунпурт ирж “Баатарчуудын хөшөө”, “Тусгаар тогтнолын талбай” зэрэг түүх дурсгалын гол гол газруудаар аялаад Малайзын билиг тэмдэг болсон ихэр цамхагийн дэргэд дурсгалын зургаа татуулаад буудалдаа очиж амарна. /өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол/
Өдөр-4. Куала-Лумпур-Гентин Хайланд
Өглөөний цайны дараа зугаа цэнгэл, тоглоомын хот болсон Гентин-Хайланд-руу явах замдаа Малайз төдийгүй Азийн байгалийн гайхамшигт үзэмж, Их хөлөгний бурхан шашины голомт болсон Харанхуй агуйг сонирхоно. ДТД 1750 м өндөрт өргөгдсөн 3,4 км урт агаарын дүүжингээр Гентин Хайланд орох замдаа халуун орны ширэнгэн ойг харна. Оройдоо Зүүн өмнөд Азийн хамгийн том казиногийн цогцолборт орж, азаа үзэх боломжтой. / өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол /
Өдөр-5. Гентин Хайланд-Куала Лумпур-Сингапур Бээжин
Өглөөний хоолны дараа Куала Лумпур-луу хөдөлнө. Өдрийн хоолны дараа Малайзын өмнөд хилийн хот “Жохор Бахру”-г зорин хурдны замаар 5 цаг гаруй аялан очно. Оройн хоолны дараа Сингапурын хил нэвтэрч, шөнийн онгоцоор Сингапураас Бээжин чиглэлд ниснэ. Нислэг 6 цаг үргэлжилнэ. / өглөөний цай,өдрийн хоол,оройн хоол /
Өдөр-6.Бээжин
Өглөө Бээжинд буугаад зочид буудалд байрлаж амарна. Үүний дараагаар чөлөөт аялал байх ба Бээжинд ирсэн гадаадын жуулчдын очих дуртай газрын нэг болох Silk Market & Pearl Market буюу Гонконг захаар орж, худалдаа хийн чанар сайтай, хамгийн сүүлийн үеийн загвар бүхий төрөл бүрийн гутал, хувцас, цүнх гэх мэтийн барааг худалдан авах боломжтой.
Өдөр-7.Бээжин Улаанбаатар
Энэ өдөр та цагийн хуваарийн дагуу буудлын өрөөг хүлээлгэн өгч Бээжин-УБ чиглэлд нислэг хийснээр таны энэ удаагийн тойрон аялал өндөрлөнө. /Нислэг 2 цаг үргэлжилнэ/ /өглөөний цай,өдрийн хоол/
Аялалын маршрут: УБ-Сингапур, Малайз- УБ
Аялалын үргэлжлэх хугацаа: 7 өдөр 6 шөнө
Аялалын үнэд багтсан зүйлс:
Аялалын зардалд багтаагүй зүйл:
Анхаарах зүйлс: