Усан доорх пирамид барилгуудыг өөрөөр Ёонагунигийн хөшөө хэмээн нэрлэх бөгөөд одоог хүртэл үүний үүсэл гарлын талаар маргасаар байгаа юм. Зарим эрдэмтэд үүнийг олон жилийн тэртээх алдагдсан хот, зарим нь зүгээр нэг геологийн ер бусын үзэгдэл, харин цөөн тооны эрдэмтэд үүнийг харь гаригийнхантай холбоотой мэтээр тайлбарладаг. Энэхүү нууцлаг ертөнц нь анхан шатны шумбагчидад тийм ч тааламжтай биш. Учир нь энд усны задгай урсгал, өндөр давлагаа, хуйларсан урсгал ихтэй байдаг байна.